Хан-Уул дүүргийн 3-р хороо нь 373 га газар нутагтай бөгөөд нийт нутгийг байшин барилга, зам талбай эзэлдэг. Хойд талаараа Баянгол дүүргийн 3-р хороо, зүүн болон урд талаараа Хан-Уул дүүргийн 2-р хороотой, баруун талаараа Хан-Уул дүүргийн 4-р хороотой хиллэдэг. Байшин хороолол түлхүү эзэлсэн, цөөн тооны гэр хороололтой, үйлдвэр аж ахуй нэгж байгууллага төвлөрсөн хороо юм.